Powered by Blogger.
Posted by : Unknown 2014-11-30


Агуулга:

  • салбарласан хэлхээ, 
  • бүрэн эсэргүүцэл, 
  • Омын хууль, 
  • дамжуулах чадвар, 
  • гүйдлийн резонанс, 
  • чадлын коэффициент



8.1 Салбарласан цахилгаан хэлхээг Омын хуулиар тооцох


Салбарласан цахилгаан хэлхээнд эсэргүүцлүүд зэрэгцээ залгагддаг тул тэдгээр дээрх хүчдэлүүдийн утга адил харин гүйдлүүд нь салаална.Энэ хэлхээнд тооцоо хийхдээ Омын хуулийг хэрэглэхээс гадна дамжуулах чадварын аргыг өргөн хэрэглэдэг.
Хоёр зэрэгцээ салаанаас бүрдсэн хэлхээнд / зураг 8.1 / хувьсах хүчдэл өгье. Нэгдүгээр салаагаар гүйдэл, хоёрдугаар салаагаар гүйдэл гүйнэ.Энэ гүйдлүүдийн үйлчлэх утгуудыг олбол:
              болно.                                           8.1
Энд:            салаа тус бүрийн бүрэн эсэргүүцэл



Зураг 8.1 Салбарласан цахилгаан хэлхээ             Зураг 8.2 Гүйдлийн вектор диаграмм


Гүйдэл хүчдлээс өнцгөөр хоцрох ба өнцгийн тангенс нь   болно.хэлхээний эгшин зуурын утга
Үйлчлэх утгаар векторын диаграмм байгуулж ерөнхий гүйдлийг геометрийн нийлбэрээр олох ба векторын диаграммаас / зураг 8.2 / томъёог бичье.
                                                      8.2
Ерөнхйи гүйдэл хүчдэлээс хоцрох өнцөг нь
харьцаагаар тодорхойлогдоно.
Хэлхээний идэвхитэй чадал
                буюу
Хэлхээний хуурмаг чадал
                буюу
Хэлхээний бүрэн чадал
                буюу болно.


8.2 Салбарласан цахилгаан хэлхээг дамжуулах чадварын аргаар тооцох


Салбарласан хэлхээнд дамжуулах чадварын аргыг хэрэглэхийн тулд салааны гүйдлийг идэвхитэй, хуурмаг гэж ангилна.Дараа нь салааны схемийг эквивалент зэрэгцээ холбогдсон дамжуулах чадвараар солино. Жишээ болгож түрүүчийн үзсэн / зураг 5.1 / схемийг эквивалент дамжуулах чадвараар солъё. Зураг 5.3а / Тооцоо хийхийн тулд эхлээд идэвхитэй ба хуурмаг гүйдлээ салаа тус бүрт олъё.


Зураг5.3 Эквивалент схем ба гүйдлийн векторын диаграмм
                    8.3
                                  
                                          8.4
-салаануудын идэвхитэй дамжуулах чадвар


-хуурмаг дамжуулах чадвар
                                            
Идэвхтэй ба хуурмаг гүйдлүүдийн утгаар векторын диаграмм байгуулж болно.
/ Зураг 5.3 б/


Салаа тус бүрийн гүйдлийг дараах томъёогоор олно
                                                       8.5
                                                          8.6
Салаа тус бүрийн дамжуулах чадвар нь
                                                        8.7
Хэлхээний бүрэн дамжуулах чадвар
                              болно.                                       8.8
Хэлхээний идэвхитэй ба хуурмаг гүйдлийг олъё.
                                8.9
                                   8.10
Хэлхээний бүрэн гүйдэл
                                  8.11
Гүйдэл, хүчдэл хоёрын хоорондын өнцгийн тангес:
                                                      8.12
Хэлхээний бодит чадал:
                                           8.13
Хэлхээний хуурмаг чадал
                                            8.14
Хэлхээний бүрэн чадал
болно.                                   8.15
8.3 Гүйдлийн резонанс
Салбарласан цахилгаан хэлхээнд r,L,C зэрэгцээ холбогдож ерөнхий гүйдэл нь тэжээл үүсгэврийн хүчдэлтэй фазаараа давхцаж байгаа үзэгдлийг гүйдлийн резонанс гэнэ.
Гүйдлийн резонанс болох нөхцөл нь
  1. Хуурмаг дамжуулах чадварууд хоорондоо тэнцүү байна.Энэ үед хэлхээ цэвэр идэвхитэй дамжуулах чадвартай болно.
  2. Хуурмаг гүйдлүүд нь чиглэлээрээ эсрэг, хэмжээгээрээ тэнцүү болж хэлхээний ерөнхий гүйдэл идэвхитэй гүйдэлтэй тэнцэнэ.
             
  1. Хэлхээний гүйдэл нь хүчдэлтэй фазаараа давхцаж хамгийн их утгатай болно.
  2. Хэлхээний бүрэн чадал нь идэвхитэй чадалтайгаа тэнцүү болж, хуурмаг чадлууд нь хоорондоо тэнцэж бие биенээ устгана.
  
Дээрх схемээс харахад бодит эсэргүүцэл нь нөлөөмжийн ороомог дээр дулааны алдагдлыг үүсгэх ба багтаамжийн эсэргүүцлийн салааны алдагдлыг тооцохгүй байж болно.

8.4 Чадлын коэффициент

Чадлын коэффициент цахилгаан энергийн чадлыг харуулдаг чухал хэмжигдэхүүн юм.
                                               
Идэвхитэй чадлыг бүрэн чадалд харьцуулсан харьцааг чадлын коэффициент гэнэ.Цахилгаан энергийг хэр зэрэг ашигтай, чанартай зарцуулах нь чадлын коэффициентээс хамаардаг.Цахилгаан машин, тоног төхөөрөмжүүд үед чадлыг бүрэн ашиглах болно.Энэ үед идэвхитэй чадал нь хамгийн их утгатай байх ба бүрэн чадалтай тэнцүү байна.
                                                                                                   
Чадлын коэффициент бага тохиолдолд генераторын хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй. Хэрэглэгчийн ажиллах хүчдэл ба чадал өөрчлөгдөхгүй тогтмол утгатай байхад чадлын коэффициент багасвал генераторын гүйдэл их болно. Хэрэв үеийн гүйдлийг гэж тэмдэглэвэл чадал тогтмол учир
                                                                         8.16
Үүнээс гүйдэл                     болно                        8.17
Генераторын гүйдлийг нэмэгдүүлбэл цахилгаан дамжуулах шугамын дулааны алдагдал нэмэгдэнэ. Бодит байдалд шугамын дулаан алдагдлын чадлыг гэж тооцдог./ r-шугамын дамжуулагчийн эсэргүүцэл / 5.19 / томъёоноос гүйдлийн утгыг олбол
                                                                        8.18
-нь чадлын коэффициент байх үеийн шугаман дээрх алдагдал
Үүнээс үзэхэд хэрэглэгчийн чадал Р тогтмол байхад багасвал цахилгаан дамжуулах шугамын алдагдал өснө.Генераторын чадлыг бүрэн ашиглаж дулааны алдагдлыг багасгахын тулд чадлын коэффициентыг аль болох нэг рүү ойртуулах хэрэгтэй.
Чадлын коэффициент өндөр байхын ач холбогдол нь
  1. Цахилгаан станцын идэвхитэй чадал нэмэгдэж хэрэглэгчийн энергийн чанар сайжирна.
  2. Чадлын коэффициент бага байхад энергийг алс зайд дамжуулахад дамжуулах утасны диаметр нэмэгдэж материалын зардал өндөрсөж цахилгаан хэлхээний нэвтрүүлэх чанар буурдаг.
  3. Чадлын коэффициент буурсанаас гүйдлийн утга нэмэгдэх ба генераторын болон хэлхээний чадлын алдагдал ихсэж, шугамын төгсгөлд хүчдэл буурсан байдаг. Хүчдэлийн утгыг тогтмол байлгахын тулд нэмэлт төхөөрөмж тавина.


Чадлын коэффициентыг нэмэгдүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг аль болох бүрэн чадлаар нь ачаалах хэрэгтэй. Түүнээс гадна конденсатор буюу реакторыг хэлхээнд зэрэгцээ нэмж залгана

Leave a Reply

Note: Only a member of this blog may post a comment.

Subscribe to Posts | Subscribe to Comments

Recent Posts

Их уншсан

- Copyright © 2014 ЦАХИЛГААН ХЭЛХЭЭ -tsakhilgaan -