Powered by Blogger.
- Back to Home »
- ЦХХ Хичээлийн лекц »
- Лекц-7 Бодит эсэргүүцэл, багтаамж, нөлөөмжийн ороомгоос бүрдсэн цахилгаан хэлхээ.Хүчдэлийн резонанс
Posted by : Unknown
2014-11-30
Агуулга:
- гүйдэл,
- хүчдэл,
- чадал,
- вектор диаграмм,
- хүчдэлийн резонанс
Хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээнд бодит эсэргүүцэл r, багтаамж нөлөөмжийн ороомог, цуваагаар холбоё. Зураг 5.15 /
Энэ хэлхээнд
хувьсах гүйдэл өгвөл эсэргүүцэл тус бүр дээрх хүчдэл нь
,
,
болно.Эндээс амплитуд ба үйлчлэх утгыг нь олъё.
Зураг 5.16 Хүчдэлийн график вектор диаграмм
Хүчдэлийн эгшин зуурын утгаар график, үйлчлэх утгаар векторын диаграмм /зураг 5.16 а,б / байгуулъя.Гүйдэл, хүчдэл хоёрын хоорондын өнцөг нэмэх буюу хасах утгатай байх нь
байхаас хамаарна.Зураг 5.16-д
байх үеийн графикийг харуулав.
Дээрх хэлхээний бүрэн хүчдэлийн амплитуд ба үйлчлэх утгыг олбол:
Дээрх тэгшитгэлд хүчдлийн утгыг Омын хуулиар орлуулбал
Үүнээс хэлхээний бүрэн эсэргүүцэл
Эсэргүүцлийн гурвалжин, хүчдэлийн векторын диаграммыг ашиглан өнцгүүдийн харьцааг бичиж болно.
Энэ хэлхээний чадлын эгшин зуурын утгыг бичиж график байгуулан / зураг 5.17 / үйлчлэх утгаар нь чадлын гурвалжин зуръя.
Чадлын үйлчлэх утга
Энд
байхаас хамаарч
өнцгийн утга эерэг буюу сөрөг байна.
Зураг 5.17 Чадлын график,вектор диаграмм
5.7 Хүчдэлийн резонанс
Хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээнд бодит эсэргүүцэл r, багтаамж нөлөөмжийн ороомог, цуваагаар холбогдож
болсон үед хүчдэлийн резонанс үүсдэг байна.
Эндээс гүйдэл үүсгэгчийн резонансын давтамжийг олбол
Энд
-хэлбэлзлийн хүрээний хувийн давтамж
Тэжээл үүсгэгчийн давтамж нь уг хүрээний хэлбэлзлийн хувийн давтамжтай тэнцэх үеийг резонанс гэдэг. Энэ үед идэвхитэй эсэргүүцэл маш бага бараг байхгүйтэй адил гэж тооцогддог
Резонанс болох нөхцөл:
- Хэлхээний бүрэн эсэргүүцэл хамгийн бага бодит эсэргүүцэлтэй тэнцэнэ
- Хэлхээний гүйдэл нь хамгийн их утгаа авч хүчдэлтэй фазаараа давхцана.Энэ үед хуурмаг эсэргүүцлүүд тэг болно
- Нөлөөмжийн ороомгийн хүчдэл, багтаамжийн хүчдэлтэй фазаараа эсрэг, хэмжээгээрээ тэнцүү байна. Зураг 4.21
- Хэлхээний бүрэн чадал нь хоорондоо адил утгатай болсноор бие биенээ устгана.
Резонансын үед нөлөөмжийн ороомог, багтаамж дээр үүссэн хүчдэл хэлхээний үүсгэврийн хүчдэлээс олон дахин их байдаг. Энэ үед тэжээл үүсгэврийн хүчдэл нь зөвхөн хүрээний алдагдлыг нөхөхөд зарцуулагдана.Ороомог ба багтаамжийн хүчдэл нь тэдгээрт хуримтлагдсан энергээс үүсдэг.Хэлхээний алдагдал хэдийчинээ бага байвал ороомог багтаамж дээр хуримтлагдсан энергийн утга төдий чинээ их байна. Нөлөөмжийн ороомог ба багтаамжийн хүчдэлийг сүлжээний хүчдэлд харьцуулсан харьцаа нь хүрээний унтрах чанарыг К тодорхойлдог.
Резонансын үед
тэнцүү бөгөөд үүнийг хүрээний долгион эсэргүүцэл гэж нэрлэнэ.
Хүрээний эсэргүүцлийн томъёог ашиглан
хамаарлын муруйг байгуулж болно.
Зураг 5.18. Эсэргүүцэл давтамжаас хамаарах муруй
Зураг 5.19 Резонансын гүйдлийн муруй, хүчдлийн векторын диаграмм
Резонансын үеийн хүчдэл чадлын график ба хүчдэлийн векторын диаграммыг зураг 5.20-д харуулав.
Зураг 5.20 Резонансын үеийн хүчдэл,чадлын график
Хүчдэлийн резонансыг тухайн давтамжтай дохиоллыг ялгаж авахын тулд радиотехник, электроникт өргөн хэрэглэдэг.