Powered by Blogger.
- Back to Home »
- ЦХХ-2 Хичээлийн Лекц »
- Лекц-5 Хувьсах гүйдлийн бодит эсэргүүцэл, багтаамж, нөлөөмжийн ороомгийн эсэргүүцэл бүхий хэлхээний гүйдэл, хүчдэл, чадал
Лекц-5 Хувьсах гүйдлийн бодит эсэргүүцэл, багтаамж, нөлөөмжийн ороомгийн эсэргүүцэл бүхий хэлхээний гүйдэл, хүчдэл, чадал
Posted by : Unknown
2014-11-30
Агуулга:
- Бодит эсэргүүцэл,
- Багтаамжийн эсэргүүцэл,
- Нөлөөмжийн эсэргүүцэл
5.1 Бодит эсэргүүцэлтэй хэлхээ
Тогтмол гүйдлийн цахилгаан хэлхээнд хүчдэл тогтмол байхад гүйдэл, чадал болон цахилгаан буюагау соронзон орны энерги нь тогтмол утгатай байдаг. Хувьсах гүйдлийн хэлхээнд явагдах процесс тогтмол гүйдлийнхээс эрс ялгаатай. Хэлхээнд хувьсах хүчдэл өгөхөд цахилгаан орон баdddddddsfsdfsdfsdfsdfsdfsdfsdfsdfsdfs түүний энерги өөрчлөгдсөнөөр хэлхээгээр хувьсах гүйдэл гүйнэ. Энэ гүйдлийн соронзон орны нөлөөгөөр хэлхээнд өөрийн индукцийн ЦХХ үүсдэг ЦХХ нь соронзон урсгалаас хугацаар авсан уламжлалтай пропорциональ
бөгөөд мөн синуслэг хуулиар хувьсана. Цахилгаан хэлхээнд цахилгаан соронзон орны энергийг дулааны энерги болгон хувиргахад бодит эсэргүүцэл r, багтаамж C, нөлөөмжийн ороомог L гол үүрэг гүйцэтгэнэ.
Бодит эсэргүүцлийг зарим тохиолдолд идэвхитэй эсэргүүцэл гэж нэрлэдэг бөгөөд түүнд бидний сайн мэдэх цахилгаан пийшин, индүү, чийдэн гэх мэт хэрэглэгчид хамаарагдана.
Зураг 5.1а Бодит эсэргүүцэлтэй хэлхээ Зураг 5.1б Гүйдэл хүчдэлийн график
Бодит эсэргүүцэл холбогдсон хувьсах гүйдлийн хэлхээний /зураг 5.1а / оролтонд
хүчдэл өгвөл уг хэлхээний гүйдэл Омын хуулиар
бөгөөд амплитуд утгын баруун зүүн талыг
-т хуваавал үйлчлэх утгын Омын хууль гарна.
5.3
Гүйдэл хүчдэлийн эгшин зуурын утга илэрхийлсэн /5.1 / томъёоноос харахад хэлхээнд зөвхөн бодит эсэргүүцэл байгаа үед гүйдэл, хүчдэл нь фазаараа давхцаж байна. /зураг5.1б /
Бодит эсэргүүцэлтэй хэлхээнд Омын хууль нь эгшин зуурын, хамгийн их болон үйлчлэх утгуудад хүчинтэй байна.Хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээнд эгшин зуурын утгаар график байгуулахаас гадна үйлчлэх утгаар векторын диаграмм зурж болно. / зураг 5.2 /
Энэ хэлхээний векторын диаграмм графикаас харахад гүйдэл хүчдэл нь фазаараа давхцаж байгаа нь илт харагдаж байна.
Хэлхээний чадал.Хүчдэл, гүйдлийн эгшин зуурын утгын үржвэр нь чадлыг тодорхойлдгийг бид мэднэ.
Бодит эсэргүүцэлтэй хэлхээний эгшин зуурын чадал нь цахилгаан энергийг дулааны энергид хувиргах хурдыг харуулдаг. Ямар нэгэн t хугацаанд
байх үед эсэргүүцэл нь
Ом бол чадал
Вт болох буюу энэ нь t хугацаанд цахилгаан энерги дулааны энергид 400 Дж/с хурдтайгаар шилжиж байна гэж ойлгож болно.
Чадлын томъёонд гүйдэл, хүчдэлийн эгшин зуурын утгыг орлуулъя.
Эгшин зуурын утгаар чадлын график байгуулбал / зураг 5.3 / чадал нь бүх үеийн туршид нэмэх утгатай байх ба энергийн хувиргалт нь гүйдлийн чиглэлээс хамаардаггүй. Энэ үед хэлхээнд бодит ажил хийгдэнэ.
Дээрх чадлын томъёонд хувиргалт хийж үйлчлэх утгыг олбол:
Эндээс харахад бодит эсэргүүцэлтэй үеийн чадлын үйлчлэх утга нь гүйдэл хүчдэлийн үржвэртэй тэнцүү байна.Энэ чадлыг идэвхитэй буюу бодит чадал гэж нэрлэнэ.
Зураг 5.3 Чадлын график
5.2 Нөлөөмжийн ороомогтой цахилгаан хэлхээ
Нөлөөмжийн ороомог буюу индукцийн эсэргүүцэлд трансформатор, бүх төрлийн цахилгаан машинууд хамрагддаг.
Зураг 5.4-т нөлөөмжийн ороомогтой хэлхээг үзүүлэв. Энэ ороомог зүрхэвчгүй бөгөөд зөвхөн нөлөөмж L байна. Уг хэлхээнд синуслэг гүйдэл
өгөхөд ороомогт өөрийн индукцийн ЦХХ үүснэ
Зураг 5.4 Нөлөөмжийн ороомогтой хэлхээ
Энд
-ЦХХ-ний амплитуд утга
Хэлхээнд бодит эсэргүүцэл
байхгүй учир Кирхгофын II хуулиар
болно.Эндээс үзэхэд хэлхээний хүчдэл
ЦХХ буюу хүчдэлийн тэгшитгэлээс харахад хэлхээ нөлөөмжийн ороомгоос бүрдвэл тэнд үүссэн ЦХХ нь гүйдлээс
өнцгөөр хоцорч, хүчдэл
өнцгөөр түрүүлдэг байна.
Энэ хэлхээний хүчдэл, ЦХХ хоёр фазаараа эсрэг оршино.Гүйдэл, хүчдэл , ЦХХ-ний эгшин зуурын утгаар график, үйлчлэх утгаар нь вектор диаграмм байгуулъя. Зураг 4.5 а,б /
Дээрх графикаас харахад гүйдэл
тэг утгатай байхад түүний өөрчлөгдөх хурд маш их учир ЦХХ e ба хүчдэлийн u утга их байна. Харин гүйдэл хамгийн их утгаа авахад түүний өөрчлөгдөх хурд багасч ЦХХ ба хүчдэл тэг утгатай болно.
Нөлөөмжийн эсэргүүцэл.
ЦХХ ба хүчдэлийн 5.6,5.7 томъёоноос амплитуд утгыг нь авч Омын хуулийг бичвэл:
Үүнээс
бөгөөд түүнийг хуурмаг эсэргүүцэл буюу нөлөөмжийн ороомгийн эсэргүүцэл гэнэ.Энэ эсэргүүцэл Омоор хэмжигдэнэ.
Дээрх томъёоноос харахад эсэргүүцэл нь давтамж буюу нөлөөмжтэй шууд пропорциональ учир / тогтмол гүйдлийн хэлхээнд давтамж тэгтэй тэнцүү/ хувьсах гүйдлийн хэлхээнд гүйдлийн давтамж нэмэгдэх бүрт нөлөөмжийн эсэргүүцэл ихсэж байна.
Нөлөөмжийн ороомогтой хэлхээнд Омын хууль гүйдэл ба хүчдэлийн амплитуд болон үйлчлэх утгын хувьд хүчинтэй бөгөөд эгшин зуурын утгад хүчингүй юм.
Энэ хэлхээнд чадал нь бодит эсэргүүцэлтэй хэлхээ шиг гүйдэл хүчдэлийн үржвэрээр тодорхойлогдох ба түүнд зохих утгыг орлуулбал:
Тэгшитгэлээс харахад нөлөөмжийн ороомогтой хэлхээний чадлын эгшин зуурын утга нь хагас үед нэг бүтэн үелэн өөрчлөгдөж нэг үеийн туршид амплитуд утганд хоёр удаа / нэмэх ба хасах / хүрч байна./ Графикаас харахад нэгдүгээр үед эгшин зуурын чадал нэмэх утгатай байгаа нь хүчдэл гүйдлийн утга нэмэх бөгөөд гүйдэл тэг утгаас амплитуд
Зураг 5.5 в Чадлын график
хүртэл нэмэгдэж хэлхээний соронзон орны энерги тэгээс хамгийн их утга хүртлээ нэмэгдсэнтэй холбоотой. Хоёрдугаар үед чадал сөрөг утгатай болох ба энэ үед гүйдэл нэмэх, хүчдэл хасах утгатай болж, гүйдэл амплитуд утгаас тэг болтлоо буурснаар хэлхээний соронзон орны энерги буурч генератор луу буцна. Гурав дөрөвдүгээр үед дээрх процесс дахин давтагдана. Нөлөөмжийн ороомог бүхий хэлхээнд нэг ба гуравдугаар үед энерги нөөцөлж хэрэглэгчийн горимоор, хоёр ба дөрөвдүгээр үед энергээ буцааж генераторын горимоор ажиллах бөгөөд энэ хэлхээнд ямар нэгэн ашигтай ажил хийгдэхгүй зөвхөн энергийн солилцоо хэрэглэгч генератор хоёрын хооронд явагдана. Ийм учраас энэ чадлыг хуурмаг буюу реактив чадал гэж нэрлэдэг. Хуурмаг чадлын нэгжийг ВАР гэж нэрлэдэг.
5.3 Багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээ
Цахилгаан цэнэг хуримтлуулах үүрэгтэй тхөөрөмжийг конденсатор буюу цахилгаан багтаамж гэнэ.Конденсатор нь өөр хоорондоо тусгаарлагдсан дамжуулагчаас бүтдэг.Цэнэг хуримтлуулж буй дамжуулагчийг ялтас гэнэ.
S-дамжуулагчийн талбай
Одоо дамжуулагчаа гаднын тэжээл үүсгэгчтэй холбоё.
гэсэн хүчдэл өглөө.Ингэхэд гүйдэл гүйх ёстой байтал 2 дамжуулагчийн хооронд д.н.ч байгаа учраас гүйдэл гүйхгүй байна.Гаднын тэжээл үүсгэгч хүчдэлтэй болтлоо конденсатор дээр цэнэг хуримтлуулна.Энэ нь /+,-/ цэнэгүүд таталцдаг учир ялтас дээр цэнэг хуримтлагдаж байна гэсэн үг юм. 
Зураг5.6 Багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээ
Багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээнд / зураг 5.6а /
гэсн хувьсах хүчдэл өгье.Хэлхээний гүйдэл нь конденсаторын ялтсан дээрх цэнэгийг хугацаанд
харьцуулсантай тэнцүү бөгөөд
Гүйдэл нь хүчдэлээсээ
өнцгөөр түрүүлнэ. Бидний дээр үзсэн хоёр тохиолдолд гүйдэл анхдагч гэж үзсэн учир түүнтэй адилтгавал хүчдэл нь гүйдлээс 
өнцгөөр хоцрох юм.
Зураг 5.7 Багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээний гүйдэл, хүчдэлийн график,вектор диаграмм
Багтаамжийн эсэргүүцэл
Дээрх томъёоноос амплитуд буюу үйлчлэх утгаар Омын хуулийг бичье.
Багтаамжийн эсэргүүцэл нь давтамж ихсэхэд буурах ба тогтмол гүйдлийн үед давтамж тэг учир багтаамжийн эсэргүүцэл
тул тогтмол гүйдэл ялтсыг нэвтлэхгүй
Багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээнд Омын хууль амплитуд болон үйлчлэх утгын хувьд хүчинтэй бөгөөд эгшин зуурын утгын хувьд хүчингүй
Энэ хэлхээний чадал, гүйдэл ба хүчдлийн үржвэртэй тэнцүү ба зохих утгуудыг орлуулбал:
Дээрх томъёо болон графикаас харахад /зураг 5.8 / эгшин зуурын утгын чадал нь нэг үед хоёр бүтэн үелэн өөрчлөгдөх ба эхлэл нь сөрөг утгатай байна. Нэгдүгээр үед хүчдэл сөрөг амплитуд утгаас тэг хүртэл буурч байгаа тул чадал хасах утгатай ба энэ үед конденсатор цэнэгээ алдана. Хоёрдугаар үед хүчдэл тэгээс амплитуд хүртэлээ өсөх тул чадал эерэг утгатай байх ба конденсатор цэнэглэгдэнэ.Гурав, дөрөвдүгээр үед дээрх процесс давтагдах ба харин хүчдэлийн утга өмнөх тохиолдлын эсрэг байна. Эндээс үзэхэд
багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээний эгшин зуурын чадал нь нэг, гуравдугаар үед генераторын горимоор, хоёр, дөрөвдүгээр үед хэрэглэгчийн горимоор ажиллаж энергийн солилцоо генератор хэрэглэгч хоёрын хооронд явагдах ба ямар нэгэн ашигтай ажил хийгдэхгүй учир энэ чадлыг хуурмаг реактив чадал гэнэ.