Powered by Blogger.
- Back to Home »
- ЦХХ Хичээлийн лекц »
- Лекц-2 Тогтмол гүйдлийн нийлмэл цахилгаан хэлхээ, Кирхгофын хуулиуд
Posted by : Unknown
2014-11-22
Агуулга:
- Салаа
- Зангилаа
- Хүрээ
- Кирхгофын хуулиуд
Хэд хэдэн үүсгэвэртэй цахилгаан хэлхээг нийлмэл цахилгаан хэлхээ гэнэ.Ийм цахилгаан хэлхээ нь зангилаа, салаа, хүрээнээс бүрдэнэ. Гурваас дээш гүйдэл нэг цэгт уулзсаныг, зангилаа, хоёр зангилааны хооронд гүйдэл нэг утгатай байх хэсгийг салаа, гүйдэл битүүрэх хэсгийг хүрээ гэнэ. Нийлмэл цахилгаан хэлхээнд тооцоо хийхэд Омын хууль хүрэлцэхгүй учир Кирхгофын хуулийг хэрэглэдэг.
Кирхгофын 1-р хууль зангилааны хувьд хүчинтэй Кирхгофын 1-р хууль:Цахилгаан хэлхээний зангилаанд орж гарч байгаа гүйдлүүдийн алгебрийн нийлбэр тэгтэй тэнцүү. Гүйдлийн чиглэлийг тооцохдоо зангилаанд орж байвал нэмэхээр, гарч байвал хасахаар авна.
Кирхгофын 2-р хууль хүрээний хувьд хүчинтэй.Кирхгофын 2-р хууль:
Хүрээний ЦХХ-ний алгебрийн нийлбэр уг хүрээний эсэргүүцэл дээр унах хүчдэлийн уналтуудын алгебрийн нийлбэртэй тэнцүү. ЦХХ-ний чиглэл хүрээний гүйдлийн чиглэлтэй давхцаж байвал нэмэхээр, эсрэг тохиолдолд хасахаар авна.
ЦХХ-ний чиглэл туйлаас, хүчдэлийн чиглэл гүйдлээс хамаарна. Салааны гүйдлийн чиглэл хүрээний гүйдлийн чиглэлтэй давхцаж байвал нэмэх, эсрэг тохиолдолд хасах тэмдэгтэй авна.
Нийлмэл цахилгаан хэлхээний схемээс / зураг-3.1/ харахад хоёр зангилаа b;e,гурван салаа bade; be; bcme, гурван хүрээ abeda; bcmeb; acmda байна.
Цахилгаан хэлхээний ЦХХ, эсэргүүцлүүд мэдэгдэж байвал гүйдлийг дараах аргаар олно.
Зураг-2.1 Нийлмэл цахилгаан хэлхээ
Үүнд:
- Салааны гүйдлийн чиглэлийг өөрөө дурын байдлаар сонгож аваад n зангилааны тоог нэгээр хорогдуулан Кирхгофын 1-р хуулиар тэгшитгэл бичнэ.
- Хүрээний гүйдлийн чиглэлийг өөрөө сонгоод m салааны тооноос n зангилааны тоог хасаад нэгийг нэмж Кирхгофын 2-р хуулиар m-n+1 тэгшитгэл бичнэ.Зохиох тэгшитгэлийн тоо үл мэдэгдэх гүйдлийн тоотой тэнцүү байна.Тэгшитгэлийг бодож тооцоо хийсний дараа гүйдэл хасах утгатай гарвал чиглэлийг өөрчилж тасархай шугамаар түрүүчийн авсан чиглэлийн эсрэг зурж нэмэх болгоно.
Зураг -2.2.д үзүүлсэн хэлхээ нь abcd гэсэн дөрвөн зангилаанаас бүрджээ. Гэвч cd зангилааны хооронд хэрэглэгч байхгүй учир тэр хоёр цэгийн потенциал адил учир нэг зангилаа гэж үзнэ.Иймд уг хэлхээ гурван зангилаанаас бүрдсэн учир Кирхгофын 1-р хуулиар хоёр тэгшитгэл бичнэ. Тэгшитгэлийг бичихдээ дурын хоёр зангилааг сонгож авна.
а-зангилаанд 

с-зангилаанд
Кирхгофын 2-р хуулиар 5-3+1=3 тэгшитгэл бичнэ.Хэлхэнд 5 үл мэдэгдэх гүйдэл байгаа тул нийт тэгшитгэлийн тоо 5 байна.Уг хэлхээнд нилээд хэдэн хүрээнд тэгшитгэл бичиж болох боловч энэ нь тооцоог хүндрүүлэх учир бичих шаардлагагүй. acba–хүрээнд
adca хүрээнд
bcdb хүрээнд
болно
Зураг-2.2.Нийлмэл цахилгаан хэлхээ
Дээрх тэгшитгэлийг бодсоны дараа тооцоо зөв бурууг шалгахын тулд чадлын балансыг зохиодог.Энэ нь энерги хадгалагдах хуультай адил байна. Өөрөөр хэлбэл энерги үүсгэврийн чадлын алгебрийн нийлбэр нь хэрэглэгчийн чадлын арифметикийн нийлбэртэй тэнцүү байна.Дээрх схемд тулгуурлан чадлын балансын тэгшитгэлийг бичвэл: